Ц.Чулуунбат: Áè äýíä¿¿ ðîìàíòèê

 

        Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбаттай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Амьдралын бэлэг” нэртэй бие даасан зургаа дахь тоглолтоороо ирэх сарын 7,8-нд сонсогчдодоо бэлэг барихаар төлөвлөжээ.

 

-Таны тоглолт нэрнээсээ л уншигчдад аливааг бодуулсан, нийгэмд эерэг мессеж өгсөн байдаг. “Амьдралын бэлэг” тоглолтоороо юу хэлэхийг зорьсон бэ?

 

-Найз нөхөд, гэр бүл, таньдаг хүмүүстээ өдөр бүр бэлэг бариарай гэсэн сэтгэлээр тоглолтоо нэрлэсэн. Бэлгийг бодит зүйлээр хязгаарлаж болохгүй. Урам хайрласан талархлын ганцхан үг сонссон хүн өдрийн турш сэтгэл өөдрөг байдаг шүү дээ. Тиймээс шинэ цомгоо болон тоглолтоо яруу найрагч Ж.Мөнхбатын шүлэг “Амьдралын бэлэг” гэх их сайхан үгтэй дуугаар нэрлэсэн.

 

-Энэ удаагийн тоглолтоо “Chuka and friends” хэмээн тодотгосон байгаа. Тоглолтод таны ямар найзууд оролцох вэ?

 

-Би олон хүн хамруулахыг хүсээгүй. Залуу уран бүтээлчдээ дэмжин Б.Маралжингоо, Б.Баярцэцэг, “Фризон”, “Guys” хамтлаг гээд “дүү” найзаа сонгосон. Би тэдэнтэйгээ хамт дуулахаараа онцлог байгаа. Тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд “Амьдралын бэлэг” цомогт багтсан дуунуудаа амьд хөгжимтэй дуулна.

 

-“Амьдралын бэлэг” дууны клип их дэврүүн, романтик болсон санагдсан. Та хэр дэврүүн хүн бэ?

 

-Би дэндүү романтик. Шинэ сайхан зүйл бүр миний сэтгэлийг хөдөлгөж, намайг хөглөдөг. Хөвсгөл далайн эрэгт кофе уугаад мандах нарыг харах ямар сайхан байдаг гэж санана. Би гадаад явах дургүй. Эх орондоо л байвал миний хувьд жаргал. Надад нар, сар, өглөө үдэш, гол мөрөн, ой мод бүхэн үргэлж шинэ, давтагдашгүй харагддаг учраас романтиклах дуртай. Бас их өөдрөг үзэлтэй хүн дээ би.

 

 

-Энэхүү клипийн утга санаа үзэгчдэд таалагдсан. Гол дүрийн хосоо хэрхэн сонгосон бэ?

 

-Энэ клипийг “Скин” энтертэйнментийн залуус найруулсан. Би клипийн зохиолыг уншаад гол дүрээ гурван хосоос сонгосон юм. Залуу нь урьдаас мэдэж байсан ба найз бүсгүй нь клипэд тоглож буйгаа мэдээгүй. Клипийн дүр, гэрлэх санал гээд тэр охины хувьд гэнэтийн бэлэг болсон шүү.

 

-Та урлагийн тайзнаа хэд дэх жилдээ дуулж байна вэ. Тайзаа орхих бодол төрдөг үү?

 

-Би Барилгачдын соёлын ордонд 1973 онд хөгжимчнөөр орсон. Тэгээд 1975 онд “Залуус”, 1977 онд “Соёмбо” хамтлагт дуучнаар элссэн. Тэр үед амьд хоолойгоороо ямар ч аранжировкагүй дуулдаг байлаа. Үзэгчид одоо техникийн хөгжлөөс илүү амьд хоолойг шаардах болжээ. Тиймээс ч уран бүтээлчид амьд тоглолт хийж эхэлсэн. Харин тайзнаас буух тухай бодож үзээгүй юм байна. Нас бол ердөө л тоо. Рок дуучид 80 нас хүрсэн ч тайзнаас буудаггүй. Эрчүүд бидэнд үс нь бууралтаж, нүүр нь үрчийх сонин биш. Хоолой л байвал дуулж л байдгаараа онцлог юм. Харин эмэгтэй хүн бол үргэлж усалж, тордож байх ёстой цэцэг. Тиймээс эмэгтэй хүн тайзан дээр удаан оршино гэдэг хэцүү. Гэхдээ дуучин Тина Тёрнер хэдэн нас хүрсэн билээ. Одоо яаж бүжиглэж, дуулж байна үнэхээр гайхалтай.

 

-Фэнүүддээ барих дараагийн бэлэг тань юу вэ?

 

-Фэнүүдээ шинэ тоглолтод удахгүй урина. Тун удахгүй “Гурван цэг” гээд нууцалъя /инээв/. Шинэ дуу, тоглолт хийнэ гэдэг уран бүтээлч миний ажил. Би шинэ дуугаа уран бүтээлчдэд цензургүй бас үнэгүй өгдөг.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.9.40.205)

    2016-09-30

    Bataadaa ulam ix amjilt....Ardiin Jujigchin bolooroi gej erooe,Rok Pop-oos anxdagch baixiig xusech bna,chi chadnaa...Mongolchuud demjine gedegt itgeltei bna!!!!! 106-18

  • (59.153.115.153)

    2016-09-30

    Юу хийсэн гэж Урлагийн Гавьяат зүтгэлтэн гэдэг том цолыг арын хаалгадаж авснаа ард түмэндээ хэлээч луйварчаан