ОХУ баллистик пуужин туршжээ

 

        ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков өнгөрсөн мягмар гаригт мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлдээ мөн өдөр ОХУ-ын Батлан хамгаалах яам Цагаан тэнгис дэх стратегийн цөмийн шумбагч “Борей” загварын "Юрий Долгорукий" онгоцноос "Булава" загварын тив хоорондын хоёр баллистик пуужин хөөргөсөн гэжээ. “Итар-Тасс” агентлагийн мэдээлснээр туршилт амжилттай болжээ. Тухайлбал, эхний пуужин Алс Дорнодын Камчаткийн хойгийн Kура буудлагын талбайд байрлуулсан объектыг амжилттай сөнөөсөн байна. Хоёр дахь пуужин төлөвлөгөөний анхан шатны нислэгийн дараа агаарт шатжээ. "Борей" загвар нь ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн стратегийн цөмийн шумбагч онгоц бөгөөд тус улсын тэнгисийн цэргийн сүр хүчийг илтгэсэн техник юм. Харин "Булова" тив хоорондын баллистик пуужинг "Борей" загварын шумбагчид зориулсан бөгөөд 6-10 цөмийн супер цэнэгт хошууг ачааллах хүчин чадалтай аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)