”Бүргэдийн баяр” болно

 

        "Бүргэдийн баяр" арга хэмжээ ирэх сарын 1-3-нд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой юм. 
  

Энэ удаагийн арга хэмжээнд гадаадын 400 орчим жуулчин оролцох төлөвтэй байгаа юм. "Бүргэдийн баяр"-аар хурдан, жороо морины болон тэмээний уралдаан, сур харваа, мөнгө шүүрэх, тулам булаалдах зэрэг ардын тоглоом наадгай болж, гар урлалын үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)