”Аниргүйн мэдрэмж” тэмтрэхүйн төслийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

 

        Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Клей арт керамик арт студийн хамтран хэрэгжүүлсэн "Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт 2016.10.21-ний 15 цаг Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна.

 

Төслийн зорилго: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалтын явуулснаар сургалтад хамрагдсан 20 хүүхдэд урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад хэдий хараагүй ч бид урлагийн бүтээл туурьвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилготой юм байна. Дээрх төсөлд хамрагдсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих бөгөөд эрхэм та дээрх үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна. Үзэсгэлэнгийн мэдээллийг 88054696 утсаар лавлана уу. Үзэсгэлэнгийн үргэлжлэх хугацаа 2016.10.21-25-ны хооронд болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)