Үнэ төлбөргүй хууль эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг болно

 

        Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болно. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • баяр (202.179.29.5)

    2016-10-20

    үнэгүй юм чанаргүй, тэр тусмаа өчнөөн жил сурсан хөдөлмөрөөр олж авсан хуулийн мэдлэгийг дарга дагаж үнэгүйдүүлж болохгүй дээ.