Ричард Гир: Дээрхийн гэгээнтэн итгэл хүлээлгэсэнд талархдаг

 

        Жүжигчин Ричард Гирийн “Lion’s Roar” сэтгүүлд буддын шашны талаарх үзэл бодлоо хэрхэн хуваалцсаныг орчуулан хүргэж байна.

 

-Та буддын шашинтай хэзээ танилцсан юм бэ?

 

-Би философи сонирхон судлах дуртай, буддын шашны талаар 20 насандаа анх сонсч байсан. АНУ-д амьдардаг Шарын шашны гэлэн Жорж Берклитэй танилцаж, буддизмын сургаалыг анх сонссон. Тэгэхэд би залуучуудын нэгэн адил амьдралын мөн чанар, аз жаргалын тухай ойлголтгүй байв. Амьдралын асуудлаа шийдвэрлэж чадахгүй амиа хорлохоос наахна байсан юм. Би тэр үед зүгээр л эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байсан ч яаж гэдгээ мэддэггүй байлаа. Тиймээс буддын шашин ялангуяа Төвдийн уламжлал намайг эрхгүй татсан.

 

-Буддизмын үйлийн үр, хойд насны тухай сургаал хүмүүсийг татдаг. Таны хувьд?

 

-Бясалгал юм даа. Би бясалгал хийж эхлэхдээ 24 настай байв. Бясалгал надад маш хүчтэй мэдрэмж төрүүлсэн.

 

-Та Далай ламтай хэдэн онд танилцсан юм бэ?

 

-Би Зэн буддизмыг судлаад зургаан жил болж байхдаа Дээрхийн гэгээнтэнтэй Энэтхэгийн Дармасалад анх уулзсан. Далай лам надаас “Та жүжигчин бил үү” гээд бодолхийлснээ “Зураг авалтын үеэр та жинхнээсээ уурладаг уу, гунигладаг уу” гэж асуулаа. Би “Тийм ээ, би жүжигчин. Би дүрийнхээ сэтгэлийн хөдөлгөөнийг бодитоор гаргахыг хичээдэг” гэв. Далай лам миний нүд хараад инээмсэглэсэн юм. Дээрхийн гэгээнтэн надад онцгой сэтгэгдэл төрүүлж “Би энэ хүний сургаалаар амьдрах ёстой” гэдгийг ухааруулсан. Улмаар би амьдралыг өөрөөр харах болж, сонгосон энэ замаасаа хэзээ ч буцахгүй.

 

-Далай лам таны хувьд их багш уу, эсвэл амьдралдаа даган дуурайх ёстой жишиг үү?

 

-Дээрхийн гэгээнтэн бол миний багш. Тэрбээр надад итгэл хүлээлгэсэнд талархдаг.

 

-Та Дармасалад Далай ламаас гадна багш нарын сургаалыг сонсохыг хүсдэг үү?

 

-Би олон багшаас сургаал сонсохыг хичээдэг. Ялангуяа Дээрхийн гэгээнтний сургаалийг сонсохоор ирсэн аглаг ууланд олон жил бясалгасан лам нарын сургаалыг сонсох сайхан байдаг. Тэдний яриа миний хувьд сургаалтай адил.

 

-Таниас буддын шашинтан байхын давуу талын тухай хүмүүс их асуудаг уу?

 

-Надтай уулзсан христийн шашинт хүн бүхэн “Буддын шашинтан байх ямар байна вэ” гэж асуудаг. Би нэр хүндийн төлөө шашин шүтдэг мэт жүжиглэдэггүй. Шашинг үнэн сэтгэлээсээ шүтэх хэрэгтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бат (202.9.42.17)

    2016-10-22

    Ямарч үед хүн хүнээрээ л байж энэрч хайрлахыг урьтал болговоос үйлс нь бүтнэ.Далай багшийн сургаал их ачаар л бид хүн хэвээрээ байж чадна