Агаарын бохирдлоос та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадна

 

        Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1310 метр өндөрт байрлах ба 1 м3 агаарт байх хүчилтөрөгчийн хэмжээ 17,6% байх (далайн түвшний эрэг хавьд 20,9% ) хүчилтөрөгчийн сийрэг орчинд бид амьдарч байгаа билээ. Чулуун нүүрсний шаталтаас гарах утаа ба тоосжилт, автомашины угаар, Станцуудын утаа, Ариутгах станцын агаарт дэгдэх хорт хий, үнэр зэргээс үүдэлтэй агаарын бохирдлыг үүсгэж байна.Улаанбаатар хот орчмын агаар дахь хорт бодисууд хийн хэлбэрээр бидний уушги арьсаар дамжин бие махбодод үйлчилж байна. 

 

Агаарын бохирдлын эсрэг та өөрөө л өөрийнхөө төлөө                                                                                                                                        эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

 

Дээрхи бохирдол үүсгвэрийг шууд зогсоох боломжгүй учир хувь хүн өөрийн биеэ хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг нэмэлт байдлаар авах шаардлага тулгарч байна. Энэ удаагийн мэдээллээр хэрхэн хүний биеийг хордуулж байгаа процесс түүнчлэн сэргийлэх арга замуудын талаар хүргэж байна.

 

Агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Хүчилтөрөгч нь амьсгалж буй агаараар дамжин хүний уушгинд хүрч, уушигны цулцан, дараа нь хялгасан тараагуур судсуудаар дамжин цусанд орж, судсаар дамжин бүх бие эрхтэнд хүрнэ. 

 

Цусны улаан эс буюу гемоглобин нь микроэлементүүдийн тусламжтайгаар хүчилтөрөгчийг өөртөө аван бусад эд эсүүдэд зөөвөрлөн аваачиж, нүүрсхүчлийн хийг буцаан авч гадагшлуулдаг цикль юм.

 

Гэвч Утаа угаар нь нүүрсхүчлийн давхар исэлдсэн (карбонмоноксид) хийн хэлбэртэйгээр амьсгалд орж шууд уушгинд очиж уушгины судлуудаар дамжин цусны улаан эс болох гемоглобинд үйлчлэлцэн карбоксигемоглобин хэлбэртэйгээр бидний биеийн эд эсүүдэд очин гэмтээдэг байна. 

 

Эд эсүүдийг бүрдүүлэгч атомуудын бүтцийг өөрчилдөг ба үүнийг оксидант буюу хордох үйлчлэл гэнэ. Энэ оксидант нь эд эсүүдийг тасралтгүй өөрчлөлтөнд оруулах ба эхлээд хордлогод оруулна. Энэ нь толгой өвдөх, дотор муухай оргих, нойрмог байдалтай байлгах, байнга залхуурах байдалтай байх зэргээр илэрнэ. Цаашлаад суурь өвчлөл, хорт хавдарт ч хүргэх боломжтой.

 

Бид их бага хэмжээгээр байнга энэ хордлогод өртөх боловч төдийлэн үүний эсрэг арга хэмжээ авч чаддагүй. Энэ оксидант үйлчилгээний эсрэг үйлчлэл буюу хордлого тайлах үйлчгээг Антиоксидант гэдэг.

 

Агаарын бохирдол, утааны хүний биед үзүүлж буй нөлөөлөл нь хордлогод оруулж илрэх ба 1-рт Хордлогыг тайлах,  2-рт Хүчилтөрөгчийн хангамж сайжруулах арга хэмжээг авах шаардлагатай байна.   

 

Ихэнхи хүнсний бүтээгдэхүүнд антиоксидант шинж чанар агуулах боловч устгагдмал чанартай эсвэл антиоксидант үйлчлэл тодорхой бус байдаг. Ойн жимс, цэвэр сүүн бүтээгдэхүүнүүд антиоксидант шинж чанартай байдаг боловч олон төрлийн фигмент найрлагаас тогтох учир антиоксидант шинж чанарыг тооцоолох боломжгүй байдаг.

 

Иймд агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах хамгийн түрүүнд хийх алхам бол,

 

1-рт Агаарын бохирдлоос үүссэн хордлогыг арилгах, тайлах (Зорилго: өвчлөлд хүргэх үйлчлэлийг таслан зогсоох, зовиуруудыг арилгах)                                                                    

2-рт Хүчилтөрөгчийн хангамж сайжруулах (Зорилго: Бодисын солилцоог эрчимжүүлэх, дархлааг дэмжиж өгөх)

 

Агаарын бохирдлоос үүсэлтэй хордлого, цаашлаад өвчлөлд хамгийн түрүүнд өртөж болзошгүй бүлэг хүмүүст Жирэмсэн эхчүүд (урагийн хамт), Нярай болон Бага насны хүүхдүүд, Өндөр настнууд, Өвчтөнгүүд түүнчлэн ажил мэргэжлээс шалтгаалсан хүмүүс орж байна. 

 

Ингээд Бага насны хүүдүүдийг газрын түвшнээс 80см-с дээш тэвэрч авч явах шаардлагатай гэдэг зөвлөмжөөр эхлэе. Учир нь угаарын хүнд элемэнтүүд ихэвчлэн газрын түвшнээс дээш 70-90 см өндөрт суурилдаг байна.

 

Агаарын бохирдол ихтэй орчинд (гэр хороололын утаа ихээр тунарч суудаг хэсэгт) агаарын тоосонцорын хэмжээ хэт их байдаг ба энэ тохиолдолд амны хаалт хэрэглэж явах, цэвэр агаарт хамгийн багадаа долоо хоногт 2-3 удаа гарч хэвших. Цэвэр агаарт гарахдаа өөрт тохирсон идэвхитэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Мөн уушгин дахь цэрээ байнга гаргаж байвал сайн ба хамрын хөндийг байнга өглөө оройд цэвэрлэж усаар зайлж бохирдлыг гадагшлуулах арга хэмжээ авч байх.

 

Гэр орон, албан тасалгаан дахь агаарын сэлгэлтийг байнга хийх (гадаа утаагүй байх үеүдийг ашиглан) мөн дотоод бохирдлоос шалтгаалан хэт олон хүмүүс бага орон зайд байршихгүй байх, тамхидалт болон хэт их утаа тортог гаргах зүйл түлж шатаахгүй байх зэрэг орно. Мөн тасалгааны агаар цэвэршүүлэгч суурилуулж өрөө тасалгааны агаарыг цэвэршүүлж чийглэж байх хэрэгтэй.     

 

Агаарын бохирдлоос шууд үхэлд хүргэх хэмжээний хор хүргэхгүй ч, удаан хугацааны явцад хүндрэлүүд ноцтойгоор гарч болзошгүй. Иймд та бүхэн дээрхи арга хэмжээнүүдийг авч чадвал бид үүсч болзошгүй эрсдлүүдээс хамгаалж, эсвэл хүндрэлүүдийг  зогсоож чадна.   

 

Хордлого тайлах, хүчилтөрөгчийн хангамж сайжруулах зориулалт бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэж өвдөхөөсөө урьтаж арга хэмжээг авч заншья.

 

Өвчлөлд хүрэхээсээ өмнө авсан арга хэмжээнүүд чинь таны хамгийн зөв алхам байх болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 99187553 (202.9.42.13)

    2016-10-27

    Найрамдл зуслангийн хашаан дотор тавилгатай шинэ 2 өрөө сууц хөлслүүлнэ. Төвийн халааллтай интернеттэй. Нярай, өтгөсөө эрүүл агаарт өвөлжүүлж чийрэгжүүлэх,тархины даралтыг нь эмчлэх бариа хийдэг эх нялхасын сувилалын төвөөс холгүй. 99187553