Монгол, Хятадын хилийн боомтууд өнөөдөр амарна

 

       Өнөөдөр  Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол” бахархлын өдөр тохиож байна. Энэ өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амрах аж.

 

Тодруулбал, Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг юм байна. Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)