Италид дахин газар хөдөллөө
- 2016-10-28
- Дэлхий
- 0
Италийн Мачерата мужийн орчимд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон тооны барилга, байшин нурж сүйдлээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гаригийн 19.10 цагт болсон ба 5.4 магнитудын хүчтэй байжээ. АНУ-ын Геологийн судалгааны газраас Италийн Мачерата мужид 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдэгдсэн байна. Одоогоор хүний амь эрсэдсэн тохиолдол хараахан бүртгэгдээгүй бөгөөд хоёр хүн бэртэж гэмтсэн талаар Италийн Иргэний хамгааллын агентлаг мэдээллээ. Хоёр дахь удаагийн газар хөдлөлтийн үеэр оршин суугчид байшин, барилгаасаа гарч амжсан байсан учраас хүний амь эрсдээгүй гэж хэвлэлийнхэн онцолж байна.
Сэтгэгдэл (0)