Хамгийн их орлоготой шинэ жилийн киног нэрлэсэн байна

 

        “Forbes” сэтгүүл шинэ жилийн сэдэвтэй, хамгийн их ашиг олсон киног нэрлэсэн байна. Жагсаалтын нэгдүгээрт найруулагч Крис Коламбусын 1990 оны бүтээл “Гэртээ ганцаараа” кино оржээ. Энэхүү кино нь Америкийн зах зээлээс 285.8 сая ам.доллар, дэлхий дахинаас 476.7 сая ам.долларын ашиг олжээ. Хоёрдугаарт алдарт жүжигчин Жимм Керрийн тоглосон “Шинэ жилийг хулгайлагч Гринч” кино 260 сая ам.долларын ашиг олсноороо жагссан байна. Харин гутгаарт найруулагч Роберт Земикисийн “Умард туйлын аялал” кино 183.4 сая ам.долларын ашиг олсноор багтжээ. Удаахь байрт “Гэртээ ганцаараа 2”, “Анахай”, “Санта Клаус 1, 2, 3”, “Шинэ жилийн түүх” зэрэг кино 100 сая ам.доллараас дээш ашигтайгаар орсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)