УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тойргийнхоо 500 хүүхдийг баярлууллаа

 

        УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол шинэ жилийн баярыг тохиолдуулан сонгогдсон тойргийнхоо буюу БЗД-ийн 1, 2, 3, 7, 21, 27 дугаар хорооны амьжиргааны түвшин доогуур айл, өрхийн 500 гаруй хүүхдүүдтэй хамт шинэ жилийн баяр тэмдэглэж, бэлэг өглөө. Мөн энэ үеэр тухай тухайн салбартаа ихийг хийж бүтээсэн Т.Цэцэгмаа, З.Сэр-Од, С.Балдандож, Ж.Содном, М.Дулмаа, Г.Пунсал, Ж.Саранцэцэг, Д.Оюунчулуун, П.Нямхүү, Ч.Гэсэрмаа нарын ахмадуудыг  Худалдаа үйлдвэр, Хөдөө аж ахуй, Эрүүлийг хамгаалахын  тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасныг гардуулан өглөө. 

 

 УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол итгэл хүлээлгэж сонгосон ард иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө ажиллаж байгаа гэдгээ хэлж, тулгамдсан асуудлуудыг нь шийдэхийн төлөө цаашид ч уйгагүй ажиллана гэсэн юм. Мөн шинэ жилийн баяраа хамт тэмдэглэхээр ирсэн хүүхдүүдэд эх орондоо ихийг хийж бүтээх сайн хүн болон төлөвшихийг захилаа.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • нийслэл (49.0.206.165)

    2017-02-15

    энэ эмэгтэйн ажилтан их мөнгө авилага авсан гэж мэдээлж байна лээ.Тэр мөнгөө тарааж явнаа даа

  • зочин (202.179.3.94)

    2017-02-07

    хятадын гудас дэвсгэр болсон тэнэг авгай