Умард Солонгос 2018 онд баллистик пуужин туршина гэж мэдэгдэв

 

        Пхеньяны зүгээс АНУ болон Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаанд сануулга өгөхийн тулд АНУ-ын эрэгт хүрэх чадвартай алсын тусгалт баллистик пуужин турших зорилт тавьсан талаар “Спутник” агентлаг мэдээллээ. Умард Солонгос энэ оны эцсээр эсвэл ирэх оны эхэн үеэс хэтрэхгүй тив хоорондын баллистик пуужин туршихаар товлосон гэж Умардын албан ёсны эх сурвалж мэдээлсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар баллистик пуужин турших эсэх нь АНУ болон Өмнөд Солонгосын Пхеньянтай харилцаж буй харьцаа, арга хэмжээ зэргээс шалтгаалах аж. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нь ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тив алгасах баллистик пуужин харвах бэлтгэл ажил сүүлийн шатандаа орсон талаар мэдээлсэн билээ. Харин өнгөрсөн баасан гаригт Умард Солонгосын мянга орчим иргэн цугларан өөрийн орны хүч чадлыг харуулахын тулд пуужин хөөргөх ёстой талаар цуглаан зохион байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд Пхеньян шумбагч онгоцноос Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан талаар мэдэгдэж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)