Туркийн тээврийн онгоц осолдож 37 хүн амиа алджээ

Туркийн “Turkish Airlines” компанийн тээврийн “Boeing 747-400” онгоц өнөөдөр Киргизийн нийслэл Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудал дээр газардах гэж байгаад осолджээ. Хонконгоос Истамбулыг зорьж явсан онгоц “Манас” олон улсын нисэх онгоцны буудал дээр шатахуун авахаар газардах гэж байгаад ойролцоо орших тосгон дээр унасан байна. Үүний улмаас 37 хүн нас барсан тухай Киргизийн Тээврийн яамнаас мэдэгдлээ. Нас барагсдын дийлэнх нь тосгоны оршин суугчид бөгөөд найман хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Киргизийн Тээврийн яамнаас ослын шалтгааныг урьдчилан тогтоосон бөгөөд манантай байсан тул нислэгийн зурвасыг олж чадаагүйгээс болсон гэж BBC агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)