Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан таван боть номын нээлт боллоо
- 2017-01-18
- Улс төр
- 0
Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хүмүүсийн дурсамж” гурван боть “Би тангарагтаа үнэнч байсан”, “Сүүлийн долоон жил” гэсэн таван номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүд, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагч бол Ю.Цэдэнбал дарга. Монголын төр засаг гүн хүндэтгэл үзүүлж өнгөрөгч онд хуулийн төсөл санаачлан баталж, Монгол Улсын Засгийн газар шийдвэр гарган Ю.Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдөр таван боть номын нээлтийг хийж байна. Их хүмүүний түүхт ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж, Монгол хүн бүр түүнийг дурсан санаж үйл хэргийг нь өнөөдрийн залуус уншиж мэдэж суралцаж байна. Энэ жилдээ багтаан Ю.Цэдэнбалын гэр музей болоод түүхэн уран сайхны кино бүтээхээр боллоо” гэсэн юм.
100 жилийн хүрээнд “Маршалын нууц товчоон” номын эхний дэвтэр, “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал” зэрэг ном мөн хэвлэгдэн гарсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (3)
(24.14.168.146)
70 jiliin tuuhtei komunist deglem zadran unaad 25 jil bolj bna ter ueiin togloomiin zasagiin gazariig 40 jil udidaj baisan ene huniig tahin shuteh hereggui KGBiin unench turshuul baisan hun shuu dee
ÐÑгÑн (202.21.106.127)
Ðонгол ÑÓ©Ñийн ÑÒ¯Ò¯Ñ ÑндÑÑ Ð°Ð³ÑÑ Ñ Ò¯Ð½. УвÑÑÑÑд л ÑÒ¯ÑжигнÑж нÑÑ Ñ Ò¯Ð½Ð´Ð¸Ð¹Ð³ Ð½Ñ ÑнагаÑÐ¸Ñ Ð³Ò¯Ð¹ бол. ЦÑдÑнбал бол монголÑн Ñөдийгүй дÑÐ»Ñ Ð¸Ð¹Ð½ Ñ Ò¯Ð½
(58.140.15.222)
ÐÓ©Ñвөдүүд Ð¥Ð°Ð»Ñ Ñн ÑÓ©Ñийг 400 жил ÑÑмÑÑж байж бÑлааж авÑÐ½Ñ Ð±Ð°ÑÑÑг ÑÑмдÑглÑÑд байгаа Ñ ÑÑÑг Ñм ÑÒ¯Ò¯ дÑÑ. ӨнгөÑÑөн жил ÐÐ¼Ð°Ñ ÑайдÑн 130, ЧойбалÑангийн 120, ÐаÑÐ¼Ó©Ð½Ñ Ð¸Ð¹Ð½ 90 жилийн ойг Ñаг ÑимÑÑгүй өнгөÑÑөн мөÑÑÓ©Ó© ЦÑдÑнбалÑÐ½Ñ Ñг ÑÓ©ÑÐ²Ó©Ó©Ñ Ð°ÑÐ°Ñ Ð¸Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó© ÑÓ©Ñөвлөн наÑгилаа. СанааÑÐ»Ð°Ð³Ñ Ð½Ñ ÐÑ Ñ ÑÑлÑн гиÑүүн ÑвÑÑÑÑд, гүйÑÑÑгÑÐ³Ñ Ð½Ñ ÐÑÑ Ð°Ð½Ð³Ð°Ð¹Ð½ өөлд ÐÓ©Ð½Ñ Ð±Ð°Ñ.