Төрийн банк тэтгэврийн хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

 

        Төрийн банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг 2017 оны 01-р сарын 18-наас эхлэн Монгол орны өнцөг булан бүрт байрлах өөрийн 540 салбар нэгжээрээ дамжуулан  олгож эхэллээ.

 

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 15.0% буюу сарын 1,25%-ийн хүүтэй. Та Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг, энгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй бол энэхүү зээлийг авах боломжтой.  

 

Харин урт хугацаатай буюу 7 сар болон түүнээс дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах бол банкны үндсэн нөхцөл болох жилийн 18.0% буюу сарын 1.5%-ийн хүүтэй олгоно. 

 

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн хүссэн үедээ тэтгэвэр авдаг Төрийн банкны салбарт хандан зээлээ аваарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)