Залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилготой болзолт уралдааны шилдгүүд тодорлоо

 

        Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын хэрэгжилтийг ханган, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр зарласан болзолт уралдаанд идэвх санаачлага гарган амжилтттай оролцсон хороод, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг нь олголоо.

 

Дүүргийн 12 хорооны Засаг даргын ажлын алба, Конвер өрхийн эмнэлэг нэгдүгээр байр, 16 хорооны Засаг даргын ажлын алба, Мандам өрхийн эмнэлэг хоёрдугаар байр, 13-р хорооны Засаг даргын ажлын алба, Санколл өрхийн эмнэлэг гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

 

Шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Тамгын газрын дарга Н.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа нар гардуулав гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)