Жанжин Д.Сүхбаатар бол буриад хүн

2 САРЫН 2-НЫ ӨДӨР ТОХИОЖ БУЙ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 124 НАСНЫ ОЙД ЗОРИУЛАВ.

ЖАНЖИН Д.СҮХБААТАР БОЛ БУРИАД ХҮН


1921 оны Ардын хувьсгалд буриадууд маш идэвхтэй оролцсон. Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн, Элбэгдорж Ренчино, Д. Сүхбаатар, Ц.Бадамцуу, Ц.Бадамжав, Ж.Сандагдорж нарын өндөр боловсролтой сэхээтнүүд Монгол Ардын намд гишүүнээр элсэж, тус намын Анхдугаар Их Хуралд оролцжээ. Алтанбулагийн чиглэлээр Монголд орж ирж, Ардын Журамт цэрэгт элсэж, байлдаанд оролцсон буриадууд ч олон бий. 
Эдийн засгийн дээд боловсролтой Даш Лхампилон Аж үйлдвэрийн яамны зөвлөх, Монгол техийн дарга, эдийн засгийн ухааны эрдэмтэн Баярт Вампилон Засгийн газрын эдийн засагч, Японоос эргэж ирсэн Гомбо Бадамжав шүүх яамны зөвлөх, Цэдэн-иш Дашпилон Монголын төв хоршооны холбооны дарга бөгөөд Сангийн яамны зөвлөх, Эрдэнэбатхаан Дашеев Гэгээрлийн яамны сайд, Цогтбадамжав дотоод яамны зөвлөхөөр ажиллаж, Монгол оронд Европын дэвшилт соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулжээ. Буриадын олон тооны сэхээтнүүд нам, төр, олон нийтийн байгууллага, яам, үйлдвэр аж ахуйг удирдах газруудад Монголын ирээдүйн хөгжлийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байжээ. 
Энд намтар түүхийг нь өгүүлэх цэргийн яамны сайд жанжин Д.Сүхбаатар нь тэдний нэгэн адилаар буриад хүн байсан юм. Түүнийг нас барсны дараа үнэн түүхийг нь гуйвуулж, улс төржсөнийг нь залруулах зорилгоор миний бие нь энэхүү нийтлэлийг бичиж, уншигч түмэндээ хүргэж байна. Д.Сүхбаатарыг буриад хүн болохыг нь нотолж чадах нэгэн өндөр настан Г.Пампаан гуай Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа II хороололд охин Сэнгээгийн Тунгалаг, зээ хүү В.Бадамцэрэн нарын хамт энх тунх, эрүүл саруул аж төрөн сууж байна. Гомбын Пампаан нь 1921 оны 8-р сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Борын Гомбын 2 дахь охин болон хорвоод мэндэлжээ. Эцэг Б.Гомбо нь Цэдэний Тогоонтой 1918 онд гэр бүл болж, гурван охин, гурван хүү төрүүлж өсгөсөн байдаг. Б. Гомбо нь 1938 оны 1-р сарын 26 өдөр баривчлагдаж, тухайн оныхоо 3-р сарын 25 өдөр ОБЭК-ын 11-р тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр хилс хэргээр шийтгэгдэж, сүүлд цагааджээ. 
Г.Пампааны ярьсан нь: “Намайг арав гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Л.Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү охин Дулам нь тэдний хонь малыг хариулж, амьдардаг байсан. Бид хоёр их дотно үерхэж найзалдаг байлаа. Д. Дулам надаас таван насаар эгчмэд байсан. Өвчний улмаас нүүр нь эрээн цоохор толботой болсон ч, ухаан санаа эрүүл саруул хүн байсан. Дулам хүнтэй суугаагүй ч, нэг хүү төрүүлж Шагдарсүрэн гэдэг нэр өгөөд, нагац ах Л.Жангадаа өргүүлсэн юм. Ар гэрийнхнийхээ тухай хааяа Дулам ингэж ярьдаг байсан: “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуул гэдэг газарт нутаглаж байгаад 1918 оны үед 300 гаруй буриад айл малаа авч, Монгол нутаг руу нүүхэд нь бид цуг орж ирээд Халхголд нутагладаг байсан.    
Д.Сүхбаатар ах маань хойно Оросын цэрэгт алба хааж байгаад халагдаж, 1918 оны үед Халхголд байсан манайд ирж хэд хоноод, Богдын хүрээ орно гээд явсан. Эцэг эх маань морин тэргээр Богдын хүрээ рүү ахын араас явахдаа намайг Л. Жанга нагацынд орхисон юм. 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг болсон. Нэг өдөр ах маань нэг хүнтэй хамт ирж, надтай уулзсан. Хоноод явна гэж байсан боловч өглөө намайг сэрэхэд ах байхгүй, шөнөдөө явчихсан байсан. Ахыг ирэхэд улааны хүн ирлээ гээд лам нар их дургүй байсан учир ахыг шөнөдөө явсан байх гэж боддог. 
Нэг удаа Жанга нагац дээр дотоод явдлын яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Д.Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Тухайн үеийн манай багийн засаг дарга Галсанжамц ч гэсэн манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Д.Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамтлах болсон тул бүгдээрээ багийн засаг даргаас айдаг байсан. Ах маань Галсан гэдэг хүүтэй ноён хүний хатан явсан Янжмаа гэдэг халх авгай авсан байсан. Сүүлд нь ахын эхнэрт Сүхбаатарыг буриад хүн шүү дээ гэж манай нутгийнхан, бас хамаатнууд маань хэлж байсан удаатай ч, сонсох их дургүй, цухалддаг байсан гэж хүмүүс хэлэлцэхийг сонссон. Манай ээж нэг эгч, нэг охин дүүтэй байсан бөгөөд дүү охин нь одоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн хошуунд бий.”   
Г.Пампаан гуай 1989 онд охин С.Тунгалагийн хамтаар Шинэхээн хошуунд очихдоо Дуламын эхийн дүүг олж уулзаж чадсан боловч цуг явсан хүмүүс нь яаруулаад тухтай хөөрөлдөх боломж гараагүй ажээ. Г.Пампаан гуайн яриаг цааш нь сийрүүлбэл: “Манай нутгийн Дамбийням лам Богдод мөргөхөөр Хүрээ орсон юм. Хүрээнд очоод Дуламын ах Сүхбаатар жанжны гэрт байсан гэдэг. Тэд хоорондоо ойр төрөл садан учир Дамбийнямд  “Ах та, миний хувцасыг өмсөөд, Богдод мөргөж адис авна уу” гэсэн санал тавихад, Дамбийням лам татгалзаад, Богдод мөргөж адис авах зорилгоо биелүүлж чадалгүй эргэж ирсэн гэдэг юм. Намайг 16 нас хүрэх үед манай нутагт их баривчилгаа эхэлсэн. Буриад эрчүүдийг толгой дараалан баривчилж байсан тул Дуламын нагац Л.Жанга ах ч гэсэн ихэд айж, Д.Сүхбаатартай хамаатан гэдгээ тас нуусан юм.”
Дашрамд хэлэхэд, Дамбийням ламын охин Мандаа нь одоо УБ хотод амьдарч байна. Түүний ач охин Сэргэлэн нь Дорнодын Чойбалсан хотод амьдардаг. Г.Пампаан гуайн дээрх дурсамжаас гадна Цагаан-Овоо сумын харьяат Бавуудоржийн Уранцэцэгийн надад өгүүлсэн яриаг энд сийрүүлье. Тэрээр, “Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Дуламын төрүүлж, өргүүлсэн хүү болох Жангын Шагдарсүрэн нь 1996 онд нас барсан юм. Миний эх Баскын Бүтэд нь Шагдарсүрэнтэй сууж, эгч Б.Эрдэнэцэцэгийг маань төрүүлсний дараа салцгаасан. Б.Эрдэнэцэцэг эгч маань одоо УБ хотын Баянзүрх дүүрэгт охин Норовсүрэнгийн Золзаяагийн хамт амьдарч байгаа” гэж ярьсан.
Мөн миний бие нь Цагаан-Овоо сумын уугуул Цагаангууд овгийн Ш.Наваанцэдэнтэй уулзаж байхад тэрээр надад ийн ярьсан юм: “Д.Сүхбаатарын эх Хандын дүү болох Лувсангийн Жанга нь Бүтэд гэдэг эхнэртэй байсан. Тэднийх хүүхэдгүй айл байсан учир Д.Сүхбаатарын дүү Д.Дуламаас гарсан хүү болох Шагдарсүрэнгээс гадна миний төрсөн эх болох Хандамыг бас өргөж авч өсгөсөн. Ээж маань миний эцэг Шарлуусүрэнтэй ханилж, намайг төрүүлсэн юм. Цагаан хуасай овгийн жаахан Дамдиных Тарь нуураас хойш Гүн Жалгатай гэдэг газар нутаглаж байх үеэр Д.Сүхбаатарыг төрсөн гэдэг юм хэмээн эх маань ярьдаг байсан.” Одоо Ш.Наваанцэдэн нь УБ хотын Чингэлтэй дүүрэгт эхнэр Т.Наранцэцэг, охин Н.Буянзаяа нарын хамт аж төрж байна. 
Мөн судлаач Ж.Жамц гэдэг хүн 2000 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд зохиогдсон буриад ястны Алтаргана-IV наадмын үеэр болсон “Буриад монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр “Түүхт хүний удам гарлын тухайд” нэртэй илтгэл тавьсан байдаг. Тэрээр илтгэлдээ Д.Сүхбаатарын тухай мэдэх 16 хүнтэй уулзаж, тэдний яриаг нэр цохон тодорхой тэмдэглэсэн байдаг. Түүний илтгэлээс товчхон иш татахын сацуу дээрх 16 хүний ярианаас ганц хүний дурсамж яриаг нь уншигч та бүхэндээ хүргэе. Тэрээр илтгэлдээ, “Монголын 1921 оны хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарыг одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халх ястан “цагаан дээлт” Дамдины хүү гэсэн намтар байдаг билээ. Гэтэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын өндөр настангууд Д.Сүхбаатарыг манай нутгийн буриад “жаахан” Дамдины хүү юмсан гэж дурсан ярихыг нь олонтаа сонсож байсан тул багахан хэмжээний судалгааны ажил хийсэн юм. ... Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Мухуудааны Сандан гэгч жараад насны өвгөнтэй миний бие нь 1970 онд уулзаж ярилцахад, тэдний удмынхан Оросын Чита мужийн нутаг Бухын харуул хавиар жаахан Дамдиныхтай хөрш ойр нутагладаг байснаас гадна хоорондоо худ ураг хүмүүс байжээ. Сандан өвгөн ийнхүү дурсан ярьсан юм: “Намайг бага байхад олон буриадууд Оросын нутгаас нүүн Монголд орж ирээд, жаахан Дамдиныхтай ойрхон нутаглаж явсан. Удалгүй тэдний хүү Сүхбаатар нь оросын цэрэгт алба хааж байснаа халагдаж ирсэн, орос хэл бичигтэй, цэргийн эрдэмтэй хүн болсон гэж ярих болсон. Дараа нь Д.Сүхбаатарыг Богдын хүрээ явсан гэлцдэг болсон. Жаахан Дамдин худ маань ходок тэргэнд хос морьд хөллөөд Богдын хүрээ ороод ирснийхээ дараа бидэнд хүү Сүхбаатар маань Богдын хүрээнд хүүхэдтэй халх авгай аваад, Богдын цэрэгт сургууль заадаг сургагчаар ажиллаж байна гэж ярьсан. Дараа нь Дамдин худ маань Богдын хүрээ рүү дахин яваад эргэж ирээгүй. Хүрээнд байх үед керосин дэнлүү дээр нь унаснаас болоод их галд түлэгдэж шархалж байгаад сайжралгүй нас барсан гэж хүмүүс ярих болсон юм. Энэ явдал 1920-иод оны үед болсон санагдана. Би бага байсан ч гэсэн, жаахан Дамдин худ маань өвлийн цагт дандаа цагаан хөдсөн дээл өмсдөг байсныг нь санадаг юм. Түүний дараах жилүүдэд Богдын хүрээ ороод ирсэн Дамбийням, Жамсраны Норов зэрэг хүмүүс жаахан Дамдины хүү Сүхбаатарыг Монголын их том дарга болоод байна гэж манай нутгийнхан нэг л сонирхон ярьцгаадаг болсон. Түүнээс хойш хэдийд ч билээ жаахан Дамдины ойрын төрөл Жангынд цэргийн дарга нэг хүн машинтай гэнэтхэн орж ирэнгүүтээ: “Та Лувсанжанга гэдэг хүн мөн үү? Танайх Дамдины Сүхбаатарын хамаатан садан мөн биз дээ?” гэж их л сүржин дуугаар чанга асуухад нь Жанга өвгөн дотроо, “аягүй бол Сүхбаатар маань ямар нэгэн хэрэг түвэг тарьчихаад, намайг бас холбогдуулах нь байна” гэж айсандаа болоод, “манайд Дамдины Сүхбаатар гэдэг төрөл садан байхгүй” гэж тас мэлзсэн гэдэг юм. Түүний дараа Д.Сүхбаатарыг нас барсан тухай сураг дуулдах үед Жанга өвгөн, “Сүхбаатар маань өвчтэй байгаад ах дүү нартаа хэл дуулгахаар хүн явуулсан байсан юм болов уу? Айсандаа болоод би буруу л юм хийчих шиг боллоо доо” гэж ярьсан юм. Тэднийд Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Дулам нь амьдардаг байсан юм.” 
Орост цэргийн эрдэм сурсан Д.Сүхбаатар нь Монгол орондоо ардын нам байгуулалцан, хувьсгалын их үйл хэргийг удирдаж явахдаа өөрийгөө буриад хүн гэдгээ нууж, хамаатан садандаа нууцаар сэмхэн очиж уулзаж байсан нь магадгүй дөнгөж сая оросоос орж ирсэн буриад хүн гэдэг нь мэдэгдвэл халх түмнийг хойноосоо дагуулж чадахгүй гэж үзсэн байж болох талтай хэмээн Ж.Жамц нь илтгэлдээ дээрх дүгнэлтийг хийсэн байдаг.     
Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Дугаржавын Дамдинжав нь 2002 онд “Монголын буриад зон” нэртэй ном хэвлүүлж явсан судлаач хүн бөгөөд саяхан миний бие нь түүнтэй уулзахад, “Д.Сүхбаатарын буриад хувцастай том зураг Дүрслэх урлагийн музейд өлгөөтэй байдаг байсан сан. Одоо фондод нь байх л ёстой. Монгол судлаач японы эрдэмтэн Футаки Хироши ч гэсэн Д.Сүхбаатарыг буриад хүн гэж хэлдэг байсан” гэж ярьсан юм. Харин саяхан судлаач О.Пүрэв нь интернэтэд тавьсан мэдээлэлдээ Д.Сүхбаатарыг Хуасай овгийн хүн байсан тул барга хүн байсан байж магадгүй бичжээ. Хуасай овог нь зөвхөн баргуудад байдаггүй, бас буриадын 11 эцэг буюу овгийн дотор Хуасай/Хусай/ гэж бий. Миний эх Арслангийн Жавзмаа нь баруун Хуасай овгийн буриад хүн байсан юм.  
Түүнчлэн Д.Сүхбаатарыг буриад хүн байсныг нотлох нэгэн баримт түүхэнд үлджээ. Дээр үед болж байсан үйл явдлуудыг үнэн зөвөөр нь бичиж үлдээсэн Оросын эрдэмтэн Юрий Корольковын “Маш нууц” (Арслангийн орчуулга, 1981 он) номны 14 болон 15-р талд ийн өгүүлжээ: “... Хиагтын ойролцоо хүндэт өвгөн Сергей Николаевич В амьдардаг байв. Тэр тахал эсэргүүцэх ажлаар Монголд олон удаа очиж байжээ. Сүүлийн удаа очиход нь би түүний туслахаар Монгол руу явлаа. Бидэнд Колчакаас (тодруулга.цагаан армийн генерал асан) булааж авсан хуучин форд тэрэг өглөө. Спектор машины жолооч Дугарсүрэн, орчуулагч Дамба бид дөрвүүл сууж явлаа. Дашрамд хэлэхэд, Дамба бол монголын малчин ардыг Бароны эсрэг, хятадын генералын эсрэг босгож байгаа Сүхбаатарын үеэл дүү ажээ. ... Сүхбаатар орос хэвлэлийн газар ажиллаж байгаад одоо нууц байдалд орсон сурагтай. Хөдөлмөрч монголын ард түмнийг хятад генерал, барон Унгерний өөдөөс босгох амаргүй ажил түүнд оногджээ. Тройцкосавскаас тагнуулын дивизийн даргын түүнд дамжуулсан зүйлийг хүргэх зэрэг бас бус ажил Дамбад байлаа” хэмээн бичсэн байна.   
Дээрх номноос үзэхэд, Д.Сүхбаатар нь Оросын нутагт хамаатан садантай, тэндээс гарч ирсэн буриад хүн байсан нь тодорхой байна. Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж байсан Оросын 5-р дивизийн улаан армиас хүн хүч, зэвсэг техникийн тусламж авч, тэдэнд монгол дээл өмсгөөд, дээр нь 400 гаруй монгол партизан цэрэгтэй хүч хавсран Хиагт хотод бүгсэн 10 мянга гаруй гамин цэрэгтэй байлдаж, бут цохин хөөн зайлуулсан гэдэг нь дээрх номыг уншихад тодорхой болж байна. Ийнхүү Орос цэрэгт монгол дээл өмсгөж, гаминтай байлдуулсан гэдэг олны дунд түгсэн яриа нь хоосон цуу үг биш, үнэний ортой бололтой хэмээн зууны нийтлэлч Баабарын “Нүүдэл, шийдэл, олз, гарз” номондоо дурьдсаныг нь баталж өгчээ.
Оросууд большевик хувьсгалаа экспортлохын сацуу Ар Монголд ардын нам, Ардын Засгийн газар байгуулах тусгай үүрэг даалгаврыг түүнд даалгажээ. Д.Сүхбаатар нь хүлээсэн үүргээ биелүүлж, хилийн гадна МАН-ын анхдугаар их хурлыг буриадын нэрт соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээний боловсруулсан хөтөлбөрийн дагуу хуралдуулж, С.Данзанг МАН-ын дарга, Ардын түр Засгийн газрын ерөнхий сайдаар лам Д.Бодоог томилоод зогсохгүй Богдын хүрээнд орж ирээд, хэмжээт цаазат Богд хаант Монгол улсыг байгуулжээ. Д.Сүхбаатар нь Буриад Монгол, Ар Монгол, Өвөрмонголыг нэгтгэж, Богд хаанаар толгойлуулсан Нармай Монгол улсыг байгуулах панмонголист үзлийг тууштай баримталдаг халуун эх орончоос гадна социализмын үзэл санааг дэмждэггүй хүн гэдэг нь тодорхой болсон учир Оросын удирдагчдын шууд заавраар хоолонд нь хор хийж амийг нь бүрэлгэсэн бололтой юм. 
Түүнийг эхнэр Янжмаа, хүү Галсан нарынх нь хамтаар хоолонд нь хор хийж хордуулжээ. Д.Сүхбаатар жанжин тэр даруйдаа амьсгал хураасан ба түүнийг хатгаа тусаж нас барсан хэмээн зориудаар цуурхал тараажээ. Тэрээр өдөржин ажиллаад хоол их идсэн байж. Харин хүү Галсан нь бага идсэн тул 15 хоногийн дараа, эхнэр Янжмаа нь сарын дараа ухаан орж сэргэсэн тухай ерээд оны эхээр Ардын Эрх сонинд өгсөн Д.Сүхбаатарын хүү С.Галсангийн ярилцлагаас уншиж байсан юм.
1923 оны 12 сард Д.Сүхбаатарыг нас барсны дараа эхнэр Янжмаа нь хүү С.Галсангийн хамтаар нөхрийнхөө намтарыг бичих зорилготой Халхголд ирээд сар болсон ч, ганц ч хамаатан садныг нь олж уулзаж чадалгүй буцсан гэдэг. Бүгд Д.Сүхбаатарын төрөл садан гэдгээ нуусан байсан тул арга мухардсан Янжмаа нь өөрийн эцэг, эхийн төрсөн нутаг Ёстбээсийн хошуу нутгийг цагаан дээлт Дамдины нутаг болгож, намтарыг нь зохиосон гэдэг яриа байдаг. Түүгээр ч зогсохгүй ангигүй нийгэм буюу социализм байгуулах Маркс, Энгельс, Ленины сургаалыг судлаагүй Д.Сүхбаатарыг Ардын Хувьсгалын туг болгон өргөмжилжээ. Ер нь энэ тал дээр манай зарим судлаач, нийтлэлчид бодит баримтанд тулгуурлалгүй, зохиож бичсэн зүйлийг үнэн түүх мэтээр ойлгуулж ирсэн байдаг. Хожим нь 1930-аад оны эхээр Халхын голд Япончууд өнгөлзөж, хил түгшүүртэй болсон үед Халхголд нутаглаж байсан 450 өрхийг хилээс дотогшлуулан нүүлгэж, одоогийн Цагаан-Овоо суманд шилжүүлэн суурьшуулахад /энэ тухай Л.Санжаажамц, Б.Дэлгэрмаа нарын 2004 онд хэвлүүлсэн “Буриадын түүх” номын 184-р талд бий/, Д.Сүхбаатарын төрөл садангууд тус суманд шилжиж иржээ. 
Эцэст нь хэлэхэд, 2016 оны 11-р сарын 22 өдөр Г.Пампаан гуайтай Д.Сүхбаатарын уг гарвалын асуудлаар дахин уулзахад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, хөгжмийн зохиолч Загдын Адъяасүрэн надтай хамт байлцсаныг дурьдах нь зүйтэй. Ер нь ч Д.Сүхбаатар нь буриад хүн, бас төрсөн дүү Дулам нь бүх насаараа Цагаан-Овоо суманд амьдарсан гэдгийг манай Дорнод аймгийн ихэнх нь дуулж сонссон байдаг юм. 1921 оны паризануудын ихэнх нь жанжин Д.Сүхбаатар нь буриад аялгаар ярьдаг хүн байсан тухай дурссан байдаг. 
1921 оны Ардын Хувьсгалд С.Данзан, Д.Бодоо нарын хамт Д.Сүхбаатар, Э.Ренчино нарын буриадууд хувьсгалын удирдагчийн хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн нь өнөө үед улам тодорч байна. Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулж, Бодоо, Данзан, Цэдэнбалыг цагаатгаж, сэргэн мандсан Монгол улсынхаа 20-р зууны түүхийг үнэн мөнөөр нь сэргээн тогтоож буй өнөө үед Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын гарал үүслийн талаарх зохиомол намтар түүхийг нь үнэн зөв болгон залруулж, түүхээ үнэнээр нь бичих цаг нэгэнт болжээ. 

 

Үнэн ялах болтугай.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн иргэн
Цэдэндорж овогтой Мөнхдорж
Жич: Жанжин Д.Сүхбаатарын талаар бодит мэдээлэл байвал 91588599 утасаар холбогдоно уу.
             

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (49.0.154.159)

    2021-01-13

    эсвэл, буриад хүн биш гэдгийг нотлох зорилго тавьж судалваас бас л үнэн мөн нь гараад ирнэ шүү дээ

  • (49.0.154.159)

    2021-01-13

    энэ хүнд юу нь таалагдаагүй юм бол доо. үнэн байх гэж бодож байна. хаанаас орос хэл, цэргийн эрдмийг сурсан нь ойлгогдлоо. одоогийн сүхбаатар аймгийнхнаас судалгаанд хамруулж харьцуулан судалбал эргэлзэх зүйлгүй болмоор санагдана

  • (202.9.43.93)

    2019-02-03

    Мандах, түүхэнд нэрээ үлдээх гэж хуцдагууд олон шүү дээ.

    2019-02-03

    эсвэл, буриад хүн биш гэдгийг нотлох зорилго тавьж судалваас бас л үнэн мөн нь гараад ирнэ шүү дээ

    2019-02-03

    энэ хүнд юу нь таалагдаагүй юм бол доо. үнэн байх гэж бодож байна. хаанаас орос хэл, цэргийн эрдмийг сурсан нь ойлгогдлоо. одоогийн сүхбаатар аймгийнхнаас судалгаанд хамруулж харьцуулан судалбал эргэлзэх зүйлгүй болмоор санагдана

  • (89.18.199.204)

    2017-01-31

    Ashgui dee huzhaa gezh heleegui ny yamai,yah araggui l mongol hun yum.odoo ch hund itgehed berkh tsagdaa

  • (202.9.43.161)

    2017-01-31

    чимэддорж эмчийн үр хүүхэд төрөл төрөгсөд мэдэх учиртаи?ЭЭЖ НЬ НУУДАГ БАИСАН ГЭНЭ ЛЭЭ учирнь аавнь СҮХ халх хүн болсон тул маш нууцалж яваараи АМ АЛДВАЛ АЛУУЛАХ ЭНҮҮХЭНД ГЭЖ ЗАХИСАН ГЭДЭГ?ямар боловч ДОЛГОР наиздаа яридаг ХАЛХ ДЭЭЛТЭИ нэг ирээд явсан тэхдээ дуугараагүи ОРОС ХАЛХ ХҮМҮҮСТЭИ НУТАГТАА НЭГ ИРЖ ТЭДНИЙХЭЭР ОРООД ЯВСААН тэр үед аав нь дээрх үгийг хэлсэн гэдэг ТЭР ҮЕД тэднийх хил орчим ОРОСЫН нутагт баисан юм гэнэ лээ?

  • шонх (202.9.43.161)

    2017-01-31

    ДОРНОД АИМГИЙН нүдний их эмч ЧИМЭДДОРЖ гэж хүн баив ТҮҮНИЙ ЭЭЖ СҮХБААТАРТАИ багын наиз тоглож хамт өссөн гэж МАРУУШ долгор ГЭЖ ихэд алдартаи 1939 оны ФРОНТЫН сувилагч наиз хөгшиндөө барин тавин яридаг баив? МАРУУШ ДОЛГОР ГУАИ НАМАИГ СҮХБААТАРЫН багадаа үерхэж нөхөрлөж баисан гэх хэн нэгэн халхыг нэрлэвэл чинь БИ худал ярисан болоё гэдэгсэн?

  • (103.26.195.46)

    2017-01-30

    Үнэн худал гэж маргалдах нь гол биш, хойч үедээ Монголын алдаа оноог үнэн мөнөөр нь үлдээх нь л гол асуудал, эргүү юмнууд мөн, биш гээд одоо солиоролдож өгнө дөө, хэ хэ

  • (43.228.128.195)

    2017-01-30

    2 sar duhuhuur l janjnaar mini oroldoh ulamjlal met boljee Suh janjin bol janjnaaraa l uurd uldene

  • Галсан (66.181.160.64)

    2017-01-30

    худлаа