АНУ-ын ЭСЯ-ны хашаанд “Altai Denali” үүд хаалгаа нээлээ

 

        Өнөөдөр АНУ-ын ЭСЯ-нд  “Гэр нэрлэх” ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагааг нээн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт  “АНУ болон  Монгол улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд бид монгол гэрээс санаа авч АНУ-д үйлдвэрлэсэн гэртээ нэр өгөхөөр болсон юм” гэлээ.     АНУ-ын  ЭСЯ, консулын хэлтсээр үйлчлүүлсэн хүн бүрийг монгол ёс заншлаар угтах, тэдэнд халуун дулаан, эерэг энерги өгөх зорилгоор уг гэрийг  бүтээсэн гэнэ. Консулын газрын ажилчдын дунд   уг гэрт нэр өгөх уралдааныг зарлажээ.  Ингээд  “Altai Denali” хэмээх  нэрээр гэрээ нэрлэхээр болсон байна. 

 

Аляскагийн сүрлэг уул Дэнали, Монголын  хамгийн өндөр уул болох Алтай Таван Богд уулсын хосолсон нэрээр нэрлэгдсэн  уг гэр нь    нарны эрчим хүчээр халдаг, байгальд ээлтэй, эко гэр юм байна.   “Энэ гэр Монгол, Америкийн  хоорондын хамтын ажиллагааны бэлгэдэл болж байна” хэмээн уг ёслолд оролцсон  БОАЖ-ын  дэд сайд Ц.Батбаяр хэлэв. 

 

“Алтай дэнали” гэрт   хоёр  улсын дипломат харилцааны түүхийг агуулсан зургууд өлгөжээ.    

 

 

С.Төгс
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)