Улсын хэмжээнд 2017 он гарсаар 322 удаагийн объектын түймэр гарчээ

 

        2017 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 39 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

 

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9,8  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 45,3 хувиар өссөн байна.

 

 

Нийслэл хотод нийт 210 удаагийн гал түймэр гарч, 0,37 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 106 удаагийн гал түймэр гарч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)