Өнөөдөр Маршал Х.Чойбалсаны мэндэлсэн өдөр тохиож байна

 

        Өнөөдөр Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хошой баатар Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна. 

 

Тэрбээр Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогдож, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан аж. 1895 оны хоёрдугаар сарын 8 - 1952 оны нэгдүгээр сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. 
 

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ. 
 

1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлө тэмцэж явсан долоон хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг. 
 

Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, удирдлагыг өөрийн гарт авч хт тахиж шүтүүлсний улмаас түүний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гж зүй ёсоор үнэлдг. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд тэндээ нас баржээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Түүхч (202.179.23.69)

    2017-02-08

    Хорлоогийн Чойбалсан нөхдийн хамт Монголын тусгаарын төлөө амиа өгсөн. Тэр хамгийн сүүлд мал нийгэмчлэхийг эсэргүүцэж тэмцэж байгаад Цэдэнбалын матаасаар Тосквад дуудагдан очиж, хоёр бөөрөө авахуулж амиа алдсан юм. Тэр явахынхаа өмнө алуулахаа мэдэж байсан гэдэг. Тэр нутгийнхаа чулууг авч өвөртлөаөд нь үдэн гаргагсад нь бүгд уйлсан гэдэг. Чойбалсан бол Монгол төрийн жинхэнэ тэргүүн байсан бол Цэдэнбал Зөвлөлтийн амбан захирагч байжээ. гадны улсууд Чойбалсанг Тонгол төрийн тэргүүн гэж хүндэтгэж байсан юм. Цэдэнбалыг бол Зөвлөлтийн мал фермийн дарга, Зөвлөлтийн амбан захирагч, Оросын төлөөний этгээд гэх мэтээр нэрлэдэг байсан нь нууц биш юм. НҮБ-д Тонголыг элсүүлэх гол үүргийг Дондогийн Цэвэгмид гүйцэтгэсэн гэдэг.