Гадаадын иргэдийн хурууны хээг авч эхэллээ

 

        БНХАУ-ын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдийн хурууны хээг авах ажиллагаа албан ёсоор эхэллээ гэж “Independent” сайтад мэдээлжээ. Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас гаргасан энэхүү журам Гуандун мужийн “Шэньжэнь Баоа”-ны олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гаригаас эхлэн хэрэгжиж эхэлсэн аж. Түүнчлэн хурууны хээ унших төхөөрөмжийг энэ оны сүүл гэхэд орон даяар суурилуулахаар төлөвлөсөн байна. Журамд тэмдэглэснээр дипломат албаныхнаас бусад 14-70 насны гадаадын иргэд тус улсын хилээр нэвтрэхдээ хурууны хээгээ үлдээх шаардлагатай гэнэ. Засгийн газрын мэдээллийн хуудаст “Хилээр нэвтэрч буй зорчигчдын хурууны хээг цуглуулж буй нь хилийн хяналтыг чангатгах дэлхий даяарх үйл ажиллагааны нэг хэлбэр” гэжээ. Өнгөрсөн оны судалгаагаар Өмнөд Солонгос, Япон, АНУ, ОХУын иргэд голдуу 76 сая гаруй хүн Хятадын хилээр нэвтэрчээ. АНУ, Франц, Япон, Австрали зэрэг орон хилээр нэвтэрч буй иргэний хурууны хээг цуглуулах журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)