Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарна

 

        Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар цас, 16-нд зүүн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно.

 

Салхи 15,18-нд  ихэнх нутгаар, 16-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор  секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-17-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)