Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд орууллаа

 

        Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн санаачлагаар 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эрүүл мэндийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг байгууллагууд уулзалт зохион байгуулж, эрдэмтдийнхээ хийсэн бүтээл, инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Эрдэмтдийн бүтээл нь ихэвчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл байсан бөгөөд эдгээр нь эдийн засгийн эргэлтэд орсноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжин цаашилбал үндэсний аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бий болох юм. 

 

 

Ийнхүү уулзалтын үр дүнд салбарын сайд анх удаа эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн хийсэн инноваци шингэсэн бүтээгдэхүүний жагсаалтыг сайдын тушаалаар батлан эдийн засгийн эргэлтэд орох нөхцлөөр хангаж өгөв.

 

 

Уулзалтад ЭМЯ-ны удирдлагууд болон эрдэм шинжилгээ, судалгаа явуулдаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Анагаах ухааны хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд, Шинжлэх ухаан технологийн сангийн удирдлагууд оролцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AX (103.26.195.59)

    2017-02-14

    Баяр хүргэе