Хүүхэд барьцаалсан хэрэгтэнд 7 жилийн ял оноолоо

 

        Өнгөрсөн оны 10 дугаар сард насанд хүрээгүй Б хэмээх хүүг барьцаалан хүүгийн хоолойд хутга тулган, аав руу нь утасдаж, 80 сая төгрөг нэхсэн Б.Мөнхбаярын шүүх хурал өнөөдөр боллоо. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгасны дагуу тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зүйл ангиар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Түүнийг шүүх хурал  Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж Б.Мөнхбаярыг чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял оноожээ.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)