Mobile хувилбар

Хориотой химийн бодисууд далайн гүнд хуримтлагдсаар байгааг илрүүлжээ

2017 оны 2 сарын 17

 

        Австралийн Нью­Кэстлийн их сургуулийн доктор Алан Жэймисоноор ахлуулсан судалгааны багийнхан Номхон далайн гүнд амьдардаг амфипод буюу хавчны төрлийн амьтнаас өөхлөг эдийн дээж авч, түүнд агуулагдах хорт бодисын хэмжээг тогтоожээ. Энэхүү судалгаагаар 1970­ аад оны үед ашиглахыг хориглосон химийн хорт бодисууд Номхон далайн хамгийн гүн цэгт хүрсэн болохыг харуулсан байна. XX зууны үед цахилгаан тусгаарлагч, гал унтраагч хийхэд өргөнөөр ашигладаг байсан полихлоридын бифенил болон полибромт дифенилийн эфир зэрэг химийн бодисууд амфипод гэгч амьтны биед их хэмжээгээр агуулагдаж байгааг судлаачид тогтоосон аж.Уг бодисыг үйлдвэрлэхийг 2001 онд НҮБ­аас баталсан “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенци”­д хориглосон байна. Үйлдвэрлэлийн осол болон хог хаягдлаар дамжин хүрээлэн буй орчинд тархсан эдгээр хорт нэгдлүүд нь удаан задардаг тул байгаль орчинд хуримтлагдсаар байдаг аж. Эдгээр химийн хорт нэгдлүүд нь хуванцар хаягдал болон амьтдын сэгээр дамжин далайн гүнд хуримтлагдсан байж магадгүй гэсэн таамгийг судлаачид дэвшүүлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...