Зөв бодолтой, эерэг хандлагатай иргэнийг бага наснаас нь эхлэн бэлдэх хэрэгтэй

 

        Зөв бодолтой, зөв сэтгэлтэй хүн цөөрлөө хэмээх шүүмжлэл олны дунд их яригдах болсон. Зөв бодолтой, эерэг хандлагатай иргэнийг бий болгохын тулд бага наснаас нь эхлэн бэлдэх хэрэгтэй гэдгийг багш, мэргэжилтнүүд, олон нийт дуу нэгтэй хэлж байгаа юм.

 

МЗХ 2-р сарын “Бодол Нэмье” аяны хүрээнд 2016 оны нийгмийн идэвхтэй багшаар шалгарсан Ч.Бадамханд багштай хамтран Баянзүрх дүүргийн 87-р сургуулийн 150 гаруй сурагчдад “Хувь хүний хөгжил”  сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

 

 

Сургалтыг Оюуны хөгжлийн институтийн захирал Ц.Адъяа удирдан явуулсан юм. Сургалтаар зөв бодолтой, зөв сэтгэлтэй, эерэг хандлагыг бий болгох талаар ярилцаж, сурагчтай санаа бодлоо солилцсон юм.

 

Сурагчид сургалтад идэвхтэй оролцож, энэ төрлийн хичээл сургалтыг тогтмол оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)