Олон удаагийн үйлдэлтэй малын хулгайчдыг шуурхай илрүүлжээ

 

        Бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутагт өнгөрөгч нэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлах хэрэг удаа дараа үйлдэгдсэнд тус аймаг дахь Цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч ажлын хэсэг томилон ажиллуулснаар сэжигтнүүдийг олж тогтоон, хэргийг илрүүлжээ.

 

Ажлын хэсгийнхэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж таван удаагийн үйлдлээр 19 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан Увс аймгийн харьяат Д, Г, Б, Сэлэнгэ аймгийн харьяат Т нарыг баривчлан шалгаж байна.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч З.Мөнхнаран ажлын хэсгийг ахалж, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлтулга, эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ванчиндорж нар ажиллаж мэргэжлийн өндөр ур чадвар гарган гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.106.136)

    2017-02-23

    uvsiinhan uuruusuu idesh idvel busaddaa muu helegddeg uchir argagui argagui

  • зочин (203.91.115.40)

    2017-02-22

    Бузар хулгайчдыг илрүүлж барьсан нь сайшаалттай.Харин яаж шийтгэх нь л сонин доо.