Мэргэжлийн сумогийн энэ сарын башёд “Дөрвөн их аварга” зодоглоно

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башё гуравдугаар сарын 12-ны өдөр буюу ирэх ням гаригт Осака хотноо эхэлнэ. Энэ удаагийн башё-д 69, 70, 71, 72 дахь удаагийн их аваргууд нэгэн дэвжээнд хүч үзнэ гэдгээрээ онцлогтой болох гэж байна.

Дөрвөн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд болон шинэ аварга Кисэносато нар энэ башё-д барилдах юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 11 даваа, дөрвөн унаатай башёг өндөрлүүлсэн Хакүхо аваргын бэлтгэл сайн байгаа гэдгээ өнгөрсөн даваа гарагт Томозүна дэвжээнд зочилж бэлтгэл хийхдээ харуулжээ. Энэ үеэр Хакүхо, Маэгаширагийн наймд бичигддэг Кайсэй тэргүүтэй бөхчүүдтэй барилдаж, нийтдээ 14 давжээ. Шинэ аварга Кисэносато мөн хүрэлцэн ирсэн ч барилдаагүй байна. 69 дэх Их аварга Хакүхо өнгөрсөн нэгдүгээр сарын башёг 11 даваатай өндөрлүүлсэн юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)