Зарим цэцэрлэгүүд дотоод агаараа сайжруулах төхөөрөмжтэй боллоо

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас утаагүй хот 2030 төсөл болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан утааны эсрэг ажлуудыг эхлүүлжээ.
Тодруулбал, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах дөрвөн бүсэд мэргэжлийн хяналтын 269 байцаагчид агаарын чанарт хяналт тавих давхар эрх, үүрэг өгчээ. Эдгээр байцаагч одоогийн байдлаар 1316 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж, 1034 мэдэгдэх хуудас тараасан аж. Газар дээр нь гурван  сая 195 мянган төгрөгийн торгууль тавьжээ. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уурын зуухуудад хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. Мөн цаашид агаарын чанарыг сайжруулах зорилгоор байгаль экологио хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах ажээ.
Түүнчлэн одоогоор Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн 50 цэцэрлэгт дотоод агаарын чанарыг сайжруулах 200 төхөөрөмж суурилуулаад байна. Энэ төслийг цаашид Дэлхийн банкны санхүүжилтээр үргэлжлэх гэнэ. Мөн “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон худалдааны төвд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ стандартыг хангасан гэрийн зуухыг худалдаалах албан шаардлага хүргүүлсэн. Цаашид гэрийн болон, том оврын зуухыг үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллах юм байна.
                                                                                                     

Б.Пүрэвжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)