“Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөн маргааш болно

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино энэхүү аяны гол зорилго оршиж байгаа аж. Тус аяны хамрах хүрээ нь нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн  эрхлэгч, арга зүйчид юм байна. Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран “Монгол хүн” аяныг зохион байгуулах бөгөөд аянд төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын найман төв хамрагдах ажээ. Энэхүү аяны  маргааш 10:00 цагт “Соёлын төв өргөө”-ний их танхимд болох юм байна. 
                                                                                                             

Б.Яруу 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)