“Galaxy S8”-ын танилцуулгыг 26 сая удаа үзжээ

 

        Цахим орчин дахь бичлэгт хандалт хийдэг “Visible Measures” сайт “Galaxy S8”-ыг судалжээ. Улмаар уг гар утас өнгөрсөн долоон хоногийн хамгийн их хандалттай брэнд бүтээгдэхүүн байсан нь судалгааны дүнд гарсан байна. Өнгөрсөн сард цацагдсан “Galaxy S8”-ын танилцуулга бичлэгийг долоо хоногт 26 сая удаа үзжээ.

 

Энэ сарын 29-нд нээлтээ хийх “Galaxy S8” утасны талаарх энэхүү 30 секундийн бичлэгт “Энэ бол гар утас. Одоог хүртэл” гэсэн мессежийг дамжуулжээ. Уг бүтээгдэхүүн нь “Bixby” хэмээх хиймэл оюун ухаант туслахтай болж буйгаараа өмнөх загваруудаасаа ялгаатай юм байна. Зах зээл дээр “Galaxy S8” загварын гар утас худалдаанд гарвал жилийн дотор 50 сая хувь борлуулагдах урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ.

 

М.Янжиндулам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)