Mobile хувилбар

Токио 2020 шигшээ багийн дасгалжуулагчид тодорчээ

2017 оны 3 сарын 14

 

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхэнд спортын холбоод шигшээ багийн шалгаруулалтыг зохион байгуулж, явуулсан билээ. 

 

Удаан хүлээлгэсэн насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын нэрс албан ёсоор тодорсон байна.  

 

Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн албанаас эдгээр өдрүүдэд дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 17-ны өдөр Спортын төв ордонд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх ёслолыг товлосон байна. 

 

Биеийн тамир, спортын газрын Шигшээ багийн алба болон Биеийн тамир, спортын бодлогын газрын дэргэд байгуулсан Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөл хамтран холбоодын санал болгосон дасгалжуулагчдыг нэрсийг хэлэлцэж, баталсан ажээ. 

 

     “ТОКИО 2020” ОЛИМПИЙН ЦИКЛД ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ АЖИЛЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧИД
 

ЧӨЛӨӨТ БӨХ
•    Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга
•    Дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр

 

ЖҮДО БӨХ
•    Ахлах дасгалжуулагч: О.Балжинням
•    Дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа

 

БОКС
•    Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн
•    Дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат

 

БАЙТ ХАРВАА
•    Дасгалжуулагч: Ж.Нарантуяа

 

ХҮНДИЙН ӨРГӨЛТ
•    Дасгалжуулагч Ц.Хосбаяр

 

ТАЕКВОНДО
•    Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён
 

ПАРА БАЙТ ХАРВАА
•    Дасгалжуулагч Д.Баатаржав

 

ПАРА ЖҮДО БӨХ
•    Дасгалжуулагч Б.Нарантуяа

 

ПАРА ПАУЭРЛИФТИНГ
•    Дасгалжуулагч Ш.Энхсайхан

 

ПАРА БУУДЛАГА
•    Дасгалжуулагч В.Ганцоож
                                                                                     

 

  Х.Саран
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...