Этүгэн их сургуулийнхан сайдаас саашаал хүртэв

 

        БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар “Этүгэн” их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль одоогоос 10 гаруй жилийн өмнө коллежийн статустай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол эдүгээ их сургууль болон өргөжжээ.
 

Эрүүл мэнд, сувилахуй, төрийн захиргаа, бизнесийн удирдлага, инженерчлэлийн чиглэлээр тус сургуульд нийт 4000 гаруй оюутан суралцаж байна. Нийт 200 орчим багш, ажиллагсадтай үйл ажиллагаагаа эрхэлж байгаа аж. Энэ үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгаад нь тус хамт олонд талархал илэрхийлэв.
 

Түүнч¬лэн оюутан залууст хандан, “Сурсан шиг суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж ажиллаарай” хэмээн захив. Монгол Улсын шилдэг сургалтын орчинтой сургуулиар шалгарсан тус сургуулийн хамт олон ОХУ, Япон, БНСУ зэрэг олон улсад нэр хүнд бүхий их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)