Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ

 

        Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаал “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан билээ. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.

 

Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлэсэн байна. 

 

Үүнд:
2016.10-р сард – 35.7 тэрбум төгрөг – 481 зээлдэгч /8 хувь/
2016.10-р сард – 10.92 тэрбум төгрөг – 169 зээлдэгч /5 хувь/
2016.11-р сард – 24.6 тэрбум төгрөг – 373 зээлдэгч /8 хувь/
2016.12-р сард - 23.8 тэрбум төгрөг – 268 зээлдэгч /8 хувь/
2017.01-р сард – 23.6 тэрбум төгрөг – 365 зээлдэгч /8 хувь/
2017.02-р сард 24.3 тэрбум төгрөг – 396 зээлдэгч /8 хувь/ Монголбанкны санхүүжилтээр ипотекийн 5 болон 8 хувийн зээлд хамрагдаад байгаа ажээ. 

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй боловч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ.

 

Монголбанк 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлнэ. Санхүүжилтийн бусад хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ.

 

Б.Яруу
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)