Жолооч нарын 80-90 хувь нь жолоодох эрхээ хасуулдаг

 

        ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, ЦЕГ-ын Замын цагдаагийн алба хамтран хоёр сарын аяныг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулж, ялын хэрэгжилтийг нэг мөр хангах, холбогдох хууль, журмын хүрээнд ялтанд хяналт тавьж буй төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор аяныг зохион байгуулж байгаа аж. Энэхүү аяны хүрээнд талууд хамтран замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт, шалгалтыг тогтмол явуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд холбогдох хууль, журмын талаар нэгдсэн яриа, таниулга хийх, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр хурал зохион байгуулж, санал солилцон ажиллах аж. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын 80-90 орчим хувь буюу дийлэнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүд эзэлдэг байна. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтууруулах, мансууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй, өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд учруулахгүй байхыг холбогдох газраас сэрэмжлүүлж байна.

 

М.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)