Ж. Бадамбазарт нарт бригадын генерал цол хүртээв

 

        Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн өнөөдөр  зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Ж. Бадамбазарт Хошууч генерал, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Х. Даваацэрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа Н. Бямбадорж, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Г. Ариунбуян нарт Бригадын генерал цол тус тус хүртээв.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)