Маргааш дуут дохио дуугарна

 

        Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан юм.

 

        Энэ тогтоолын дагуу гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дууграх бөгөөд зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохин байгуулах аж.

 

     Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх тодотгохдоо “Газар хөдлөлтйн гамшгаас хамгаалах асуудлыг засгийн газар болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Иймд иргэд байгууллага, идэвхитэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс үндэсний хэмжээний хөдөлгөөн зохион байгуулна” гэжээ

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ТАТВАР (124.158.124.142)

    2017-03-23

    ШАДАР САЙД ХҮРЭЛСҮХИЙН ИХ ДАЙЧИН, АЖИЛСАГ БАЙДАЛ ЭНЭ ӨВЛИЙГ МАЛЫН СЭГГҮЙ ДАВЧ БАЙГААД БАЯР ХҮРГЭХИЙН ЯЛДАМД ХАМАР ДОТОРХИ ХҮН СЭГНҮҮДЭЭ ЯАРАЛТАЙ ЦЭВЭРЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ Ч ОНЦГОЙН ЗАРДЛЫГ ХАСЧ БОЛОХГҮЙ ГЭЖ У. ХҮРЭЛСҮХ, Ж.ЭНХБАЯР НАР ТЭМЦЭЖ БАЙХАД ДААХИН ДООР ЭР ГЭДЭГ ШИГ ОБЕГ-ЫН ЭВЭРТЭН, ТУУРАЙТНУУД ТОЛГОЙ ДАРААЛАН МАШИН УНАЖ, ЖОЛООЧ НАРЫНХАА ШАТАХУУНЫ ТАЛОНЫГ АВЧ, КАРМААЛЧИХААД ХЭЭВ НЭГ ЦЭНГЭЖ ЯВАХ ЮМ. БАС БОЛООГҮЙ ОРОН НУТАГТ АЖИЛЛАГСДЫН ТОМИЛОЛТЫН МӨНГИЙГ Ч АВЧ, КАРМААЛЧИХААД, ЦААД БАЙГУУЛЛАГААР ДААЛГААД, ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ДАВХАР ЗАРДАЛ ГАРГАЖ, ТАНСАГЛАЖ ЯВНА. ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГААЦАЖ ЯВАА ЭНЭ ХҮН СЭГНҮҮДИЙГ ХҮРЭЛСҮХ, Ж.ЭНХБАЯР НАР ХАРАХГҮЙ, МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ. ИЙМД ТАТВАР ТӨЛӨГЧИД БИД ЖОЛООЧ НАРЫНХАА КАРМААНЫГ ТЭМТЭРЧ, ТӨСВИЙН МӨНГӨН ДОТОР ГАРАА ШУРГУУЛЖ ЯВДАГ ЭНЭ ХҮН СЭГНҮҮДИЙН СЭДЭР, МӨРДӨСИЙГ АВЧ ЖОЛООЧ БОЛГОХ, ЭСВЭЛ ЖОЛООЧ ДАРГА БОЛГОХ, ЭСВЭЛ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛНА УУ.

  • dsn (202.126.89.199)

    2017-03-22

    dohio ugluu geed yah yum, ayulgui ajillagaa ,naidvartai hamgaalalt geh meiig ta nar hiise yum uu? hudlaa dohio sonsloo geed guij garhaas uur yu bn? bitgii ajil hiisen dr esgej doldoilood bai!