Mobile хувилбар

26 компанийн 44,449 ширхэг хувьцааг арилжжээ

2017 оны 3 сарын 20

 

        2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 44,449 ширхэг хувьцаа арилжигдсанаас таван  хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан  хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

 

 Үүнээс “Бөөний худалдаа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Гермес” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.31 хувиар уналаа. 

 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8,150 ширхэг үнэт цаас 810,843,500 төгрөгөөр арилжигдсан байна.

 

Энэ өдөр "MSE ALL" индекс 847.19 нэгж болж 1.19 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,464,211,448,173 төгрөг боллоо. 

 

Б.Цэлмэг
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...