Ерөнхийлөгчийн хүү АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж байна
- 2017-03-21
- Улс төр
- 0
Нийслэлийн АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж аваад байгаа билээ. Ийнхүү АН-ын нийслэлийн намын хорооны 45 тойрогт нийт 189 хүн өрсөлдөх аж. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж байна. Нийслэлийн АН-аас Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэг дэх 7 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа бол АН-ын лидерүүдээс аавынхаа халааг авч, улстөрд хөл тавьсан бас нэг залуу боловсон хүчин нь намын дарга С.Эрдэнийн хүү Ганболд ч 26 дугаар тойрогт нэр дэвшиж байна.
www.unen.mn
Сэтгэгдэл (1)
(73.110.176.151)
Zarlig gargaad huugee eronhiilegch bolgochih Elbegdorj eronhiilegchee