Цагдаагийн албаны тухай хуулийг хүлээн авжээ

 

        “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээж авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд боллоо. Их хурлын дарга М.Энхболд, УИХ болон Засгийн газрын гишүүн  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр оролцов.

 

 

Мөн УИХ-ын гишүүн,  дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Цагдаагийн ерөнхий газрын үе үеийн удирдлага, Улаанбаатар хотын удирдлага, Цагдаагийн байгууллага, бусад байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон байна.

 

 

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээж авах ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Цагдаагийн албаны тухай хууль нь гурав дахь удаагаа шинэчлэн батлагдаж буй юм. Анх 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хууль, 2013 онд Цагдаагийн албаны тухай хууль батлагдан, мөрдөгдөж байсан. Энэ удаа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн баталж, гуравдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Цагдаагийн албаны тухай хууль нь цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайтар хангаж өгснөөрөө онцлог болсон”  гэлээ.

 

 

Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд Тугийн салааны бүрэлдэхүүн Сүхбаатарын талбайгаас Цагдаагийн албаны байлдааны туг, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд залжээ.

 

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зам түгжээд (203.91.112.214)

    2017-03-22

    зам түгжээд бөөн түгжээ болсон шүү

  • Иргэн (66.181.185.235)

    2017-03-21

    Үүнийг бичигч АВЖЭЭ гэж. Авчээ гэдэггүй билүү