Хэн хамгийн хурдан шницель идэх вэ?

 

        Нэрнээсээ хүртэл сонирхол төрүүлэхүйц сонсогдож буй энэхүү тэмцээн Кроне Браухаус ресторанд 2017.03.25-ны оройн 20:00 цагт зохион байгуулагдах гэж байна. Энэ нь тус рестораны  зүгээс зохион байгуулж буй Монголд анх удаа цувралын 2 дахь арга хэмжээ юм.

 

 

Тэмцээнд оролцогчид Герман маягаар бэлтгэсэн, 1кг тахианы махан шницелийг идэж уралдана. Уг тэмцээн нь Австри, Герман зэрэг дэлхийн олон оронд болдог хоолтой холбоотой томоохон тэмцээнүүдийн нэг юм. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрүүл хүнс – Эрүүл амьдрал” уриатай “Оргио” үндэсний бренд оролцож та бүхэнд амт чанартай тахианы махан шницелийг өөрийн гарын бэлгийн хамт хүргэхээр бэлтгээд байна. Тэмцээнд оролцохыг хүссэн хүмүүс бүртгэлээ 2017 оны 03 сарын 24-ны 17:00 цагаас өмнө хийлгэн 20,000 төгрөгийн таксийг урьдчилан төлсөнөөр бүртгэл баталгаажих юм. Таксанд шницель, уух зүйлс, оролцогчийн подволк, ивээн тэтгэгчийн гарын бэлэг орсон.

 

 

Тус тэмцээн нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд цорын ганц ялагч 500,000 төгрөгийн шагналтай.

 

Оролцогчдын бүртгэлийг 8003-2232 дугаараар авна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:

 

Рестораны: https://www.facebook.com/KroneBrauHaus/

Эвентийн: https://www.facebook.com/events/208722179610422/,

Ерөнхий ивээн тэтгэгчийн: https://www.facebook.com/mongoldoousguv/ хуудаснаас авна уу.
 

Та энэхүү тэмцээнд оролцож өөрийн эр бяр, хүч чадалаа сориорой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)