Үйлдвэрлэсэн оноос нь хамаарч онцгой албан татварыг нэмэгдүүлнэ

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Иймээс  энэ  оны  ирэх  сарын 1-ний өдрөөс эхлэн суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамааруулж онцгой албан татварыг нэмэгдүүлэх аж. Мөн хос тэжээлт, цахилгаан тэжээлт, хийгээр ажилладаг суудлын автомашины онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулахаар тооцсон байна.  Энэ төрлийн  татвараас орлогод 33,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна. 

Б.Цэлмэг

www.unen.mn


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)