5 тэрбум төгрөгийг хөрөнгийн захаас босгохоор төлөвлөжээ

 

        Хөрөнгийн бирж энэ сарын 7-ноос Засгийн газрын үнэт цаасны (ЗГҮЦ) захиалга авч эхэллээ. Богино хугацаатай буюу 6 сарын хугацаатай ЗГҮЦ-ны захиалга 11 хүртэл үргэлжилнэ. Нийт 32 тэрбум төгрөгийн үнэт цаасыг жилийн 16.7 хувийн хүүтэйгээр Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад санал болгох юм байна.

 

1.Үнэт цаас гаргагчийн нэр:  Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго:  Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ:  Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл:  Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000
6. Хямдруулсан үнэ: 91,743.00
7. Нийт гаргах тоо: 320,000 ширхэг

 

Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлнэ. Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийдэг юм. 

 

Үүний сацуу Сангийн яам дээр заасан хугацаанд 2 жилийн буюу урт хугацаатай ЗГҮЦ-ны захиалгыг мөн авч байна. 18 хувийн хүүтэйгээр, 5 тэрбум төгрөгийг хөрөнгийн захаас босгохоор төлөвлөжээ. 

 

 Б.Тэлмэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)