Тодотгол & татвар

 

        УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм. Үүнтэй холбоотойгоор нийтдээ долоон төрлийн татварыг албан ёсоор нэмэхээр болсон. Ингээд задаргааг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.

 

Хүн амын орлогын  албан татвар:

 

- 1.5 сая төгрөгөөс дээш цалинд  5 хувийн татвар ногдуулна

Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно

Хэрэгжих хугацаа: 2018.01.01

 

Нийгмийн даатгалын шимтгэл:

 

-2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч  1 нэгж

2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж

2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж

Нийт дүнгээрээ 5 нэгж

Хэрэгжих хугацаа: 2018.01.01

 

Хадгаламжийн хүүгийн орлого:

 

-Хадгаламжийн хүүгийн орлогод  5 хувийн татвар ногдуулна.

Хэрэгжих хугацаа: 2017.05.01

 

Авто бензин, дизель түлшний онцгой албан татвар:

 

-Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.

 

Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.

 

Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ –ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.

 

Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01

 

    Авто машины онцгой албан татвар:

 

-Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

 

Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.

 

Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

 

 

Хэрэгжих хугацаа: 2017.05.01


 

Архи, тамхины онцгой албан татвар

 

2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь

2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь

2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь

Хэрэгжих хугацаа: 2018.01.01

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

Хэрэгжих хугацаа: 2017.05.01 

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)