А.Мөнхбат Пара Жюү жицүгээс алтан медаль хүртлээ

 

        АНЭУ-ын Абу Даби хотноо дөрөвдүгээр сарын 14-15-нд Пара Жюү жицүгийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Анх удаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд МУГТ пара жүдогийн олимпийн хүрэл медальт Б. Ууганхүү, ОУХМ А. Мөнхбат нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. 

 

Өчигдөр ОУХМ Аажимын Мөнхбат Алтан медаль, МУГТ Болормаагийн Ууганхүү хос мөнгөн медаль /жиндээ болон, үнэмлэхүй жинд/ хүртлээ. Мөн Ариунбилэгийн Гантүлхүүр Жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн цагаан бүсний 69кг жинд, 56кг жинд Гаруда клубын тамирчин Базаррагчаагийн Батмөнх АЛТАН медаль хүртэж дэлхийн аварга боллоо.

 

Б.Оргил

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)