Хатуу арга хэмжээ авахаар болжээ

 

        Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад осол гарч хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэхүү ослын үеэр найман цэрэг шархадсан бөгөөд  өнөөдрийн байдлаар, шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарсан байна. Түүнчлэн, Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Энэхүү албан даалгаврыг биелүүлээгүй, хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авахаар болсон аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.21.106.150)

    2017-04-16

    Өнгөрсөн хойно ийм сүржин юм яриад хэрэггүй.Тогтолцоогоо зөв болгож, шахааны новшнуудаа цэвэрлэхээс ажлаа эхэлсэн нь зөв.

  • zochin (66.181.177.218)

    2017-04-16

    BELEN hkunii nuden deer saikhan zaluusiin amiig alduulchikhaad ene olon khonoj baikhad uuregdeed baikh ch gej Ene ZG denduu melkhej bna . ARAI CH dee said ni khurdan ogtsruulaach ES gyai ,,, uuregdeed l suugaad baidag ...

  • (65.49.68.195)

    2017-04-16

    hatuu arga hemjee ch geh shig zuulun arga hemjee gej bas bainaa

  • (122.201.24.199)

    2017-04-16

    Baterdene saidiig zailuj yavuulbal taarna