17 настай охин машин хулгайлаад баригджээ

 

        Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг, 17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлж, хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлжээ.

 

“Цайз” захын орчмоос Toyota G.Corrolla машин алдагдсан тухай дуудлага өнгөрсөн бямба гарагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

Дуудлагын дагуу шалгахад 17 настай Н гэгч  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын ойролцоо амьдардаг, 32 настай эрэгтэй О-гийн хашаанд байсан Toyota G.Corrolla автомашиныг хулгайлсан нь тогтоогджээ.

 

Хэрэгт эрүү үүсгэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)