Эрүүл ахуйн сэдэвт ОУ-ын хуралд дэд сайд оролцов

 

        Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо 2017 оны дөрөвдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал хариуцсан салбарын сайд нарын уулзалтад оролцож байна.

 

Энэ удаагийн уулзалтаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилтын хүрээнд хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмжийг дээшлүүлэхэд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцох аж.

 

Дэд сайд Л.Бямбасүрэн уулзалтын үеэр зохион байгуулагдах “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэлт хүчин зүйл өртөмхий байдлыг даван туулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх” сэдэвт салбар хуралдаанд оролцож, Монгол Улсын нөхцөл байдал, сорилт бэрхшээл, шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүчин чармайлтын талаар товч илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцох юм байна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)