Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газрын менежмент төлөвлөгөөний хэлэлцүүлэг боллоо

 

        Увс нуурын хотгорын дархан цаазат газрын 2018- 2022 онд хэрэгжүүлэх хамтарсан менежмент төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд төлөвлөгөөт ажлын эхний үе шат дуусчээ.  Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2011 оны 5 дугаар сарын 31-нд  Увс нуурын хотгорын дархан цаазат газрыг байгуулсан юм.  Энэхүү төлөвлөгөөт ажлын эхний үе шат дууссаныг тохиолдуулан холбогдогч талуудад танилцуулж санал авах үйл ажиллагаа, хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд энэ сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна. 

 

Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, МУИС, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн, Газарзүй гео экологийн хүрээлэн, Ирвэс хамгаалах сан, ОХУ-ын “Увс нуурын хотгор”-ын дархан цаазат газар, ОХУ-ын Сайлюгемийн Байгалийн цогцолбор газар, Увс нуур,  Монгол алтай нуруу болон Хан Хөхийн нурууны ай савын   Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөлөлүүд оролцжээ.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)