Хавайд 4,7 баллын хүчтэй газар хөдөлжээ
- 2012-01-24
- Дэлхий
- 0
4,7 баллын хүчтэй газар хөдлөлт ням гарагийн оройн 4:00 цагийн орчимд
Хавайн арал дээр болсон тухай АНУ-ын Газарзүйн судалгааны хүрээлэнгээс
мэдээллээ.

Газар хөдлөлтийн голомт Хило арлаас урагш 40 км, нийслэл Хонолулугаас 352 км орчимд болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлт 20 орчим удаа, газрын гадаргаас доош 8000 метр гүнд мэдрэгджээ.
Газар хөдлөлтөөс үүдэн, Килауеа галт уулын оргилж байсан хэсэгт хоёр жижиг ан цав үүссэнээс өөр онцын ноцтой хор хохирол учруулаагүй байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)